Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлт тоглоом нь 1980-аад онд Америкт үүсч 1995 оноос олныг хамрах болсон төдийгүй өнөөдөр дэлхийн 54 орны 45,018 гаруй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтахаас гадна сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байна. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм. Өрөлтийн дэлхийн дээд амжилт 4,816 секунд байдаг.
Монголын Спорт Өрөлтийн Холбооны стандарт энэхүү аягаар лигийн болон улсын аварга шалгаруулах тэмцээн явагддаг.