brandМонголын Оюун Ухааны Академи

MemoKid AR CARD

48,000₮
Үлдэгдэл: 98
Хүргэлттэй

MEMOKID AR CARD-ЫН ВИДЕО ХИЧЭЭЛ 

  1. Англи хэлний үг цээжлэх хичээл 
  2. Ойлгож хурдан унших аргачлал хичээл 
  3. Ой тогтоолт хөгжүүлэх хичээл 
  4. Цээжээр бодох аргачлал
  5. Хоёр тархи идэвхжүүлэх дасгал 


MEMOKID AR CARD-ЫГ БҮТЭЭСЭН ЗОРИЛГО:

  • Дэлхий биднээс суралцана. 

Х.Хатанбаатар багш хамт олонтойгоо оюуны спортыг судлан хөгжүүлсэн 17 жилийн хугацаандаа Монгол хүний оюуны чадамж бусдыг давамгайлах хандлагатай байдагт илүү итгэлтэй болжээ. Үүнийг академийн оюуны спортын тамирчдын амжилтууд батлан харуулж байгаа юм. Бид энэ чадвараа улам илүү хөгжүүлж, оюун ухаанаараа дэлхийд тэргүүлэх ёстой. Үүний тулд ердөө л системтэй, бүх хүнд тохирох аргачлалаар, зугаатай, сонирхолтой байдлаар суралцах хэрэгтэй. 

  • Бүтээлчээр сурах арга барилыг эзэмшүүлнэ. 

Өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээнд “Сурах ийм гоё” нэртэй видео челленжийг өрнүүллээ. Зорилго нь хүүхэд залуучууд “Сурах ийм гоё” гэдэгтэй санал нийлж буй эсэхийг тандах байлаа. Гэвч бид челленжийн хугацаанд тун харамсалтай, сэтгэл гонсойлгосон сэтгэгдлүүдийг хүлээн авч байв. “Сурахыг хүсэхгүй байна”, “Сурах маш хэцүү”, “Хамгийн хэцүү зүйл бол сурах”, “Сурах муухай”...г.м Дээрх сэтгэгдлүүдийг үлдээсэн эзэд нь ихэвчлэн оюутан, сурагчид байв. Сурахыг хүсэхгүй байгаа нь тэдний буруу биш. Тэдэнд ердөө л ихэнх хүний дадал болсон тотьчилон давтах уламжлалт аргааас өөрөөр бүтээлчээр сурах арга барилыг зааж өгөхөд л хандлага нь өөрчлөгдөх болно. MemoKid AR Card-ыг бүтээсэн бас нэг зорилго бол “Сурах тийм хэцүү биш, сурах ийм гоё” гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах зорилготой билээ. Одоо та жаахан л хичээгээд мнемотехникээ бүрэн эзэмшчихвэл элсэлтийн ерөнхий шалгалт, ойлгож тогтооход хэцүү элементүүд, ярвигтай томьёо, төвөгтэй онолууд маш амархан байх болно. 

  • Монголын Оюун Ухааны Академийг өрх бүрд хүргэнэ.  

Монголын Оюун Ухааны Академид хүүхдээ сургахыг хүсдэг маш олон хүн байдаг ч тухайн суурьшлын бүсэд нь салбар байхгүйгээр хязгаарлагддаг. Тэгвэл академийн картчилсан хэлбэр буюу MemoKid AR Card нь хүртээмжийг бий болгон, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өрх бүрд очих боломжтой бүтээгдэхүүн юм. Ийнхүү академи нь айл бүрд очиж, хүн бүрд хичээлээ зааж, сургаж хөгжүүлэх боломжтой боллоо. 


MEMOKID AR CARD-ЫН ДАВУУ ТАЛУУД: 

  • Augmented Reality технологи 

AR технологиор баяжуулагдсан боловсролын контентыг хэрэглэгч өөрөө зорьж, дурлаж үздэг тул сургалтын үр дүнг 4 дахин нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Яагаад гэвэл зорьсон үйлдэл хүнд хэзээ ч мартагддаггүй. Монголын оюуны спортын тамирчдын амжилтын суурийг бий болгосон, бүтээлчээр сурах арга болох мнемотехникийг үр дүнтэй эзэмшихэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол төсөөлөх чадвар юм. AR технологи нь төсөөллийг илүү бодитой болгодгоороо хүний сэтгэх, төсөөлөх үйлийг дэмждэг ба уг технологиор баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүн нь сонирхолтой, хөгжилтэй контент, агуулгатай тул аливаа зүйлийг сурахыг хялбарчилдаг. 

  • Сурах ийм гоё 

Хүн зөвхөн сургуульд эсвэл боловсролын байгууллагаар дамжин суралцдаггүй. Бид насан туршдаа суралцдаг, суралцах шаардлага ч үүсдэг. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог мартах, ой санамж муудах, сэтгэн бодох чадвар буурах, мэдээллийг дутуу ойлгох эсвэл огт ойлгохгүй байх, юмсын дэс дарааллыг тогтоохгүй байх гээд маш олон асуудал мнемотехникт суралцсанаар бүрэн шийдэгддэг. Сурах ийм гоё. 

  • Цаг хугацаа 

Нэгдүгээрт, хүн аливаа мэдээллийн гол санааг нь хурдтай хүлээж авах хандлагатай байдаг учраас урт хугацаагаар суух, их мэдээлэл сонсох нь олон хүний хувьд маш төвөгтэй, хэцүү зүйл мэт санагддаг. Хоёрдугаарт, бид олон сургалтад хамрагдаж, зарим тохиолдолд цаг хугацаагаа үр ашиггүй зарцуулах нь ч бий. Тэгвэл MemoKid AR Card нь ердөө амсхийх, кофе уух зуураа л шинэ мэдлэгийг дахин хэзээ ч мартахгүйгээр сурч, мэдэх боломжийг олгоно. 

  • Бүх насныханд тохиромжтой 

MemoKid AR Card–ыг гэр бүлийн гишүүн бүр, бүх насны хүмүүс өөрт тохирох агуулгыг сонгон үзэх боломжтой. Насны хязгаарлалт байхгүй нь энэхүү бүтээгдэхүүний хамгийн давуу тал юм. 

  • Хэмнэлт 

MemoKid AR Card бол гэр бүлийн гишүүн бүрийн суралцах хэрэгцээ шаардлагад тулгуурлан олон төрлийн сургалтыг нэг хайрцагт багтаасан SUPER бүтээгдэхүүн юм. Боловсролд их мөнгө төсөвлөхөөсөө өмнө бүтээлчээр суралцах арга барил буюу мнемотехникт суралцсанаар та эдийн засгийн хэмнэлтийг бий болгох болно. 

  • Үр дүн  

MemoKid AR Card нь суралцагчдад шинэлэг сурах арга барилыг эзэмшүүлэн, аливааг сурч ойлгох процессыг хялбарчилж, боловсрол эзэмших үйл явцад дурлуулах шинж чанар бүхий хамгийн үр дүнтэй сургалтын хэрэглэгдэхүүн юм. 

  • Хязгааргүй агуулга 

Номыг уншаад дуусдаг шиг ихэнх сургалтын хэрэглэгдэхүүнүүд хязгаарлагдмал агуулга, хязгаарлагдмал нөөцтэй байдаг бол MemoKid AR Card-ийн агуулга хэзээ ч дуусашгүй, арвин их мэдлэг, контентын сантай, хичээлүүд байнга нэмэгдсээр байх болно. Энэ бол аливаа зүйлийг сурахад шаардлагатай бүх аргачлалыг багтаасан SUPER CARD юм. 

  • Монголын Оюун Ухааны Академи 

Монголын Оюун Ухааны Академи нь танхимын сургалтаар хүн бүрд хичээлээ зааж, аргачлалаа хүргэх боломжгүй, хязгаарлагдмал нөөцийг MemoKid AR Card бүрэн шийдэж, хүртээмжийг нэмэгдүүлж, өрх бүрд хүргэнэ. 

 

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл