Буддаг бодлого нь зураг бүтээж, цагийг зугаатай өнгөрөөх явцдаа логик сэтгэлгээгээ хөгжүүлэх нэгэн төрлийн хөгжилтэй тоглоом юм. Оюуныг сорьж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэн, уран сайхны мэдрэмж болон логик сэтгэлгээг хөгжүүлдэг энэхүү тоглоомыг япончууд анх санаачлан дэлгэрүүлсэн байдаг.